Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХУРЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2019-03-28

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо гуравдугаар сарын 28-ны өдөр хуралдаж Сууц өмчлөгчдийн холбооны газар эзэмшлийн талаар мэдээлэл сонслоо. Хуралд Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны дарга Б.Цогзолмаа, гишүүдээр Н.Оюунгэрэл, Д.Баянбат, Г.Бадамгарав, В.Хүрэлбаатар, Төлөөлөгч Ш.Батсүрэн нар оролцов. 

Сууц өмчлөгчдийн холбооны газар эзэмшлийн талаар дүүргийн Газрын албаны ахлах мэргэжилтэн Н.Сэргэлэн мэдээлэл хийж, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбоодын талаарх мэдээллийг Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн СӨХ хариуцсан мэргэжилтэн Г.Отгонтөгс нар мэдээлэл хийлээ. Хурлын хорооны гишүүд танилцуулсан мэдээлэлтэй холбоотой асуулт асууж, санал зөвлөгөө өгөв. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%