Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2019-03-29

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2019.03.29/ Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцав. 
Хуралд тус хорооны дарга Х.Батжаргал, Төлөөлөгч О.Энхзаяа, Б.Батболд болон Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд байлцлаа.
Төлөөлөгчид энэ үеэр төрийн анхан шатны нэгж болох багуудад ажиллаж нийгмийн даатгалын үйлчилгээг  иргэдэд хүргэх,  архивын мэдээллийг цэгцлэх зэрэг саналуудыг гаргалаа. 
Тус хороо нь дүгнэлт гаргаж, аймгийн ИТХ-ын даргад танилцуулах юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%