Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

20 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АИ ТИ ЭМ -2019” АРГА ХЭМЖЭЭНД ТӨВ АЙМГИЙН 6 СУМЫН 18 АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦЛОО

2019-04-01

Олон улсын аялал жуулчлалын “Аи ти эм 2019” арга хэмжээ 20дахь жилдээ УБ хотын “Мишээл экспо” төвд  амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үзэсгэлэнд  ОХУ, Хятад, Япон, Солонгос улсын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд , Монголын нислэг үйлддэг авиа компани, томоохон зочид буудлууд, 21 аймгийн аялал жуулчлалын байгууллагууд  оролцсон юм. Манай аймгаас 6 сумын 18 ААН оролцсоноос Аргалант сумын “Монголын тал нутаг”, “Хустай лунабо”, Баянчандмань сумын “Говь ресорт”, Баяндэлгэр сумын “Хаан мэлз”, Борнуур сумын “Цагаан булаг”, Эрдэнэ сумын “Баянтрэвел ресорт”, “Тэрэлж чанар”, “Цонжин”, “Гүнж”, “Хариг трейд” гэсэн 10-н байгууллага нэгдэн оролцсон бөгөөд Борнуур сумын “Эрдэнэхайрхан нөхөрлөл” өөрийн бүтээлийг танилцуулж, аймгийн Монгол туургатан театрын хамт олон уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

“Аи ти эм-2019” арга хэмжээний энэ жилийн түнш аймгаар Увс аймаг ажилласан бол ирэх жилийн арга хэмжээний түнш аймгаар Хэнтий аймаг шалгарч шилжин явах хүндэтгэлийн тугийг хүлээн авлаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%