Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДИЙН ОРОЛЦООН ДЭЭР ТУЛГУУРЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ҮР ДҮНТЭЙ

2019-04-01

ОНХСангийн үйл ажиллагаа нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Тэгвэл ОНХСангийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэгждэг томоохон арга хэмжээ бол “Тогтвортой амьжиргаа-3” төсөл юм. Энэ хүрээнд шинээр батлагдсан ОНХСангийн үйл ажиллагааны журмын дагуу 5 бүлэг бүхий багц гарын авлага боловсруулж, эхний 2 бүлгийн “ОНХСангийн төлөвлөлт, төсөл арга хэмжээг эрэмбэлэх арга зүй” сургалтыг манай аймагт 18 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад 27 сумын 270 гаруй сумдын удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий албан тушаалтнууд хамрагдаж ОНХСангийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр арга хэмжээг сумынхаа иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зөв төлөвлөж, эрэмбэлэх нэгдсэн нэг ойлголттой болж, төсөл арга хэмжээний ач холбогдлын талаархи суурь мэдлэгээ баталгаажуулсан юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%