Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО

2019-04-02

          Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хурал өнөөдөр буюу 2019-04-02-ны өдөр хуралдаж таван асуудал хэлэлцлээ.
Тухайлбал Засгийн газрын 258 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн даргын 2019 оны 28 дугаар албан тоотын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн байгууллагуудаар гэнэтийн хяналт шалгалт хийх тухай ажлын хэсэг байгууллаа. Мөн 2019 оны ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөний дагуу малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар ТV5 телевизтэй хамтран Цогтцэций, Ханбогд, Ханхонгор сумдад ажиллахаар боллоо. 
          Түүнчлэн Монгол улсын ГХУСАЗЗ-ийн ажлын албанаас ирүүлсэн чиглэлийн дагуу 2019-04-15-аас 5 сарын 15-ыг хүртэл хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх "Байгалиа хамгаалья" аяныг зохион байгуулах, ГХУСАЗСЗ-ийн 2019 оны ажлын төлөвлөгөөний удаашралтай байгаа заалтуудын хэрэгжилтийг хангах, аймгийн хэмжээнд сүүлийн таван жилд гарсан амиа хорлох гэмт хэргийн судалгаатай танилцах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%