Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ДЭД ХӨТӨЛБӨР

2014-11-28

Нэг. Хөтөлбөрийн үндэслэл шаардлага
1.1. Мал хулгайлах гэмт хэрэг нь сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд үйлдэгдэж  байгаа нийт гэмт хэргийн ихэнх хувийг эзэлж байгаа бөгөөд  тус аймгийн хэмжээнд   2010 оноос хойших хугацаанд 870 бод, 198 бог мал хулгайлагдаж, хулгайн гэмт хэргийн улмаас иргэдэд 400 орчим сая төгрөгийн хохирол учирсан байна.  
 Үүнээс энэ хугацаанд 387 тооны бод мал тус аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумдын нутгаас 13 удаагийн үйлдлээр хулгайлагдсан бөгөөд дээрх хэргүүд нь ихэвчлэн зуны 6-8 дугаар саруудад малчид хилийн ойролцоо зусланд нутаглаж байх хугацаанд үйлдэгдсэн байх ба эдгээр малыг Монгол Улсын хил дамнуулан хулгайлсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Малын хулгайн гэмт хэргийн улмаас ард иргэд амьжиргааны эх үүсвэрээ алдаж,  хөдөө орон нутгаас  төв  суурин  руу  нүүх, ажилгүйдэл, ядуурлыг  бий  болгох нөхцлийг бүрдүүлж байгаа ба энэ төрлийн гэмт хэрэг нь бүлэг, зохион байгуулалтад орж тээврийн хэрэгсэл ашигладаг, улсын хил болон аймаг дамнасан малын хулгайн сүлжээ бий болж буй байдалд дүгнэлт хийж, цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор аймгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хөтөлбөр боловсруулах  зайлшгүй шаардлага бий   болсон байна.
 
Хоёр. Зорилго, хэрэгжих хугацаа
 2.1. Хөтөлбөрийн зорилго
Аймгийн  хэмжээнд үйлдэгдэж байгаа  мал хулгайлах  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  таслан зогсоох арга хэмжээг зохион байгуулах, малын хариулага маллагааг сайжруулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар мал  хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд  гол агуулга  нь оршино.
2.2. Хөтөлбөр хэрэгжих хугацаа:  2015 – 2017 он

Гурав.  Хөтөлбөр хэрэгжүүлэх арга зам
 А. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл
1. Аймаг, сумдад мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх санг байгуулан малыг хулгайгаас хамгаалах талаар ард иргэдийн идэвх санаачлагыг өрнүүлэн, цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөтгөх
2. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах байгууллагуудтай хамтран улирал бүр сум, багт сургалт сурталчилгаа хийж хэвших
3. Бод малыг аймгийн хэмжээнд индексжүүлэн тамгын сүлжээнд оруулах зохион байгуулалтын  арга хэмжээ авах
4. Хууль, хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт  өгч, сумдын Засаг дарга, сумын ГХУСАЗЗ-н салбар зөвлөлийн даргын ажлын тайлан, сонсгол мэдээллийг  авч  хэлэлцэж  байх
5. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэж үр дүн гаргаж байгаа сум, баг айл өрх, иргэдийн туршлагыг нийтэд хүргэх, шагнаж урамшуулах

Б. Шүүхийн  байгууллага
1. Мал хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлэгчдийн болон оногдуулсан ялын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр сумдад хүргэж   байх
        2. Мал хулгайлах гэмт хэргийн шүүх хурлыг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн орон нутагт нээлттэй хийх ажлыг үе шаттайгаар зохион явуулах
          
В. Прокурорын байгууллага
1. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй болон сэжигтэн яллагдагч нь оргон зайлсан малын хулгайн хэргийг шийдвэрлэх ажлыг Цагдаагийн байгууллагатай хамтарч зохион байгуулах
2. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэх, оргон зайлахаас урьдчилан сэргийлж тэдэнд авах таслан сэргийлэх арга хэмжээг чангатгах
3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих прокурорын хяналтыг сайжруулж хэргийг хуулийн хугацаанд шалгаж шийдвэрлэхэд  анхаарч ажиллах
4. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг дангаар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах
5. Сургалт, соён гэгээрүүлэх ажлыг сумдад зохион байгуулах

Г. Цагдаагийн  байгууллага
1. Аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа мал хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлан дүгнэлт гаргаж, урьдчилан сэргийлэх ерөнхий болон тусгай арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх
2. Шинээр үйлдэгдсэн болон урьд үйлдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй малын хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлэх ажлыг зохион байгуулах
3. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд олон нийтийн байгууллага, хуулийн байгууллагуудтай хамтран сум, багуудад сургалт зохион байгуулах, яриа хийх
4. Хилийн дагуух Ногооннуур, Улаанхус сумдын бод малыг зурагжуулж, мэдээллийн сан байгуулах ажлыг аймгийн ИТХурал, Хилийн цэргийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах
5. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдэн, хорих ял эдлээд  суллагдсан, хорихоос  өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдийг хяналтад авч дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх нэг бүрчилсэн арга хэмжээг зохион  байгуулах
6.  Хэсгийн төлөөлөгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, шалгах арга барилыг нь дээшлүүлэх сургалтад үе шаттай хамруулах, шинээр хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон алба хаагчдыг ажилд сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулах
7. Сумдад байгуулагдсан “Малчдын бүлгэм”-ийн гишүүдийг шинэчлэн, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй цаг хугацаанд хамтарсан эргүүл, шалгалтыг зохион байгуулах
8.  Алдагдсан малыг  эрэн хайх “Эрлийн баг”-ийг хилийн сумдад байгуулах, үйл ажиллагааг нь тогтмолжуулах
9. Мал хулгайлах гэмт хэргийн талаарх мэдээллийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргад тогтмол мэдээллэж хэвших.

Д. Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх алба
1. Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэн тэргүүнд барагдуулж иргэдийг хохиролгүй болгох бүх талын арга хэмжээ авах
2. Хулгайн гэмт хэрэгт урьдчилан хоригдож байгаа этгээдүүдэд мал  хулгайлах  гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам, шүүхийн  ялын бодлого, холбогдох хууль тогтоомж, учирсан хохирлын эдийн засаг,  нийгмийн учир холбогдлыг сайтар таниулах зорилго бүхий асуудлаар сургалт  явуулах
3. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгэгдэн хорих ял эдлээд  суллагдсан, хорихоос  өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын хуулийн хүрээнд захиргааны  хяналтанд авч,  тэдний  хувийн байдал нийгэмшилтийн талаар мэдээллийг холбогдох сумдын удирдлага болон иргэдэд улирал тутам өгч байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх нэг бүрчлэн арга хэмжээг зохион  байгуулах
4. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял эдлээд  суллагдаж буй этгээдүүдийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх

Е. Хилийн цэргийн 0285 дугаар анги  

1. Улсын хил хамгаалалтыг сайжруулах, уг ажилд хил хамгаалах туслах хүчний гишүүд, малчдыг боломжтой хэлбэрээр татан оролцуулах
 2. Улсын хилийн малын хулгайн гэмт хэрэг ихээр гардаг хэсгүүдэд тор татах асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад  уламжлан шийдвэрлүүлэх
3. Хилийн малын хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг хэсэгт хүч нэмэгдүүлэн ажиллах, хилээр мал нэвтрүүлэхгүй байхад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах
4. Хилийн зөрчил, хил дамнасан малын хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг дангаар болон хууль сахиулан байгууллагуудтай хамтран зохион байгуулах
5. Хилийн зөрчил, хил дамнасан малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн үед мөр хүлээлцэх, эрлийн хэсгийг  хил нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах

Ё. Тагнуулын байгууллага
1. Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хууль бусаар эд зүйлийг хилээр нэвтрүүлсэн зэрэг харьяаллын хэргүүдийг илрүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагааг эрчимжүүлэх
2. ОХУ-ын тагнуулын байгууллагатай хамтын ажиллагааны чиглэлээр эрлийн ажлыг үе шаттай зохион явуулж, олдсон малыг буцаан олгуулахад чиглэсэн ажлыг хэрэгжүүлэн ажиллах

Ж. Сум, багийн Засаг дарга нар
1.Харьяа нутаг дэвсгэртээ мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
2. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцлийг судлан арилгуулах арга хэмжээг зохион байгуулах
3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг татан оролцуулж, энэ чиглэлээр цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах
4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчлөлд байгаа мал сүргээ хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах
5. Төв суурин газар төвлөрсөн мал,  махны зах, нядалгааны  цэг ажиллуулах, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн  гэрчилгээг  тогтмол бичиж,  гэрчилгээгүй  мах,  түүхий  эд бэлтгэх,  худалдах, тээвэрлэх, тууварлуулахгүй  байх
6. Сумдад байгуулагдсан “Малчдын бүлгэм”-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн идэвхжүүлэх
7. Малыг им тамга, зүсний бүртгэл, өдрийн хариулага, шөнийн манаатай болгох, эргүүл ажиллуулах ажлыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулах
            
И. Малчид- иргэд
1. Өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им тамга, бусад таних тэмдэгтэй болгох,бод малд зүсийн бүртгэл хөтлөх, бод малын зургыг авч хадгалах
2. Мал худалдан борлуулах зорилгоор тээвэрлэх, тууварлах, мал мах түүхий эд бэлтгэхдээ гарал үүслийн гэрчилгээг заавал авч занших
3. Малын хариулага, маллагааг сайжруулж, ялангуяа бод малыг өдрийн хариуллага, шөнийн манаатай байлгах
4. Малаа хулгайд алдсан тохиолдолд нэн яаралтай цагдаагийн байгуулллага, шаардлагатай нөхцөлд хил хамгаалах байгууллагад мэдэгдэх

 Дөрөв.  Удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт
4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
4.1.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аймгийн ГХУСАЗЗ болон аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар хариуцан ажиллана.
4.1.2. Сумын Засаг дарга, хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг хариуцна.
4.1.3. Хөтөлбөрийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, идэвх оролцоог дэмжин өргөн оролцуулна.
4.2. Хөтөлбөрийн санхүүжилт
4.2.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардал
4.2.2. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан
4.2.3. Бусад
 
Тав. Үр дүн, тайлагнах
5.1. Аймгийн хэмжээнд дотоодын болон өөр аймаг, сум дамнасан мал хулгайлах гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурсан байна.
5.1.2. Малчид, мал бүхий иргэдийн мал сүрэг өсөж, амьжиргааны түвшин дээшилж, хөдөө орон нутгаас төв суурин руу чиглэсэн нүүдэл багасаж, тайван амьдрах нөхцөл бүрдэнэ.
5.2. Тайлагнах
5.2.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сумдууд, хууль сахиулах байгууллага бүр гарган, биелэлтийг ханган, зохиосон ажил, хүрсэн үр дүнг хагас жил тутам аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст ирүүлж байна.
5.2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг жил бүр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, ГХУСАЗЗөвлөлд мэдээлж хэлэлцүүлнэ.
 
Жич: Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэж үр дүн гаргаж байгаа сум, баг айл өрх, иргэдийн туршлагыг нийтэд хүргэх, шагнаж урамшуулах, сургалт сурталчилгаа, үйл ажиллагааны зардлыг санд цугласан хөрөнгийн байдлаас шалтгаалан цаг тухайн үед нь Цагдаагийн байгууллагаас тодорхойлсон саналыг үндэслэн ГХУСАЗЗ-ийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%