Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ БАЙНА

2019-04-04

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Газар тариалан” хөтөлбөр батлах тухай, “Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” хөтөлбөр батлах тухай, “Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах” хөтөлбөр батлах тухай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөө батлах тухай, Эхийн алдар нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулахаар өргөн мэдүүлэх тухай, Нөхөн сонгууль зарлах тухай, Төрийн дээд шагналаар өргөн мэдүүлэх, аймгийн Хүндэт тэмдгээр шагнах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Одоогийн байдлаар “Газар тариалан” хөтөлбөр, “Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх” хөтөлбөрүүдийг баталж, хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Бэлчээрийн ашиглалтыг сайжруулах” хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцэж байна.






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%