Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2019-04-08

Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дөрөвдүгээр хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдлаа. Хуралдааныг Хурлын дарга Б.Нэргүй даргалж, Тэргүүлэгч К.Сейтхан, З.Болдбаатар, С.Тунгалаг,  Г.Баярсүрэн, Ц.Эрбол, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул нар оролцов.
Хуралдаанаар
Дүүргийн ИТХ-ын арванхоёрдугаар хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай 
Соёлын ордны 60 жилийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай 
Дүүргийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний танилцуулга тус тус асуудлыг хэлэлцэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%