Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭМНЭЛЭГ, ХӨДӨЛМӨР МАГАДЛАХ ТӨВ КОМИССЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-04-10

Эмнэлэг, хөдөлмөр магадлах төв комисс нь орон нутгийн эмнэлэгүүдийн магадлалын комиссын шийдвэр, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, иргэдийн хөдөлмөр алдалтыг тодорхойлсон байдалд хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ хүрээнд ЭМЯамны мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран манай аймгийн эмнэлэг, хөдөлмөр магадлах төв комиссын шийдвэрээр групп тогтоолгосон зорилтот бүлгийн 680 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтад үнэлэлт дүгнэлт хийж, бодит үзлэг, оношилгоог зохион байгуулж байна. Дотор, мэдрэл, сэтгэц, чих хамар хоолойн мэргэжлийн эмч нарын баг батлагдсан хуваарийн дагуу 27 сумын иргэдийг хамруулах бөгөөд үзлэг, оношилгоо 04 сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Мөн манай аймагт ажиллах үеэрээ орон нутгийн хөдөлмөрийн чадвар алдалтын байдал болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний чанарт дүн шинжилгээ, хяналт шалгалтыг хийх юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%