Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ХОВД-2019" ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2019-04-10

Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 04-р сарын 02-09-ний өдрүүдэд Ховд аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Тус тэмцээнд 31 багийн 400 гаруй тамирчид, багш дасгалжуулагчдын хамтаар оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнд эрэгтэй баг тамирчдаас 1-р байранд Нийслэлийн Баянгол дүүргийн баг тамирчид түрүүлж Монгол Улсын аваргын алтан медаль, цомын эзэн болсон бол 2-р байранд Баянзүрх дүүргийн Уурхайчин клубын баг тамирчид мөнгөн медаль хүртэж, 3-р байранд Говь-Алтай аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.




Эмэгтэй баг тамирчдаас 1-р байранд Волейболын ОУХМ дасгалжуулагч Д.Баярболд, туслах дасгалжуулагч Г.Номин, Г.Хатантуул, Ж.Саруул ахлагчтай Ховд аймгийн эмэгтэй баг тамирчид түрүүлж, Монгол Улсын аваргын алтан медаль, цомын эзэн болсон бол 2-р байранд Хэнтий аймгийн эмэгтэй шигшээ баг тамирчид шалгарч мөнгөн медаль хүртэж, 3-р байранд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хилчин спорт хорооны баг тамирчид хүрэл медаль тус тус хүртлээ.




Тэмцээний шилдэг холбогчоор Ховд аймгийн шигшээ багийн холбогч Б.Эрдэнэсувд, Говь-Алтай аймгийн шигшээ багийн холбогч Р.Оргил, шилдэг довтлогчоор Ховд аймгийн шигшээ багийн довтлогч И.Энхмаа, Баянзүрх дүүргийн Уурхайчин клубын довтлогч М.Гэндэндарам, тэгш тоглогчоор Хэнтий аймгийн шигшээ багийн тамирчин н.Хүслэн, Баянгол дүүргийн шигшээ багийн тамирчин Т.Хангал, шилдэг хамгаалагчаар Баянзүрх дүүргийн Уурхайчин клубын тамирчин н.Энх-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн Уурхайчин клубын тамирчин Ч.Анхбаяр, шилдэг хаагчаар Хилчин клубын хаагч н.Сэндэр, Баянзүрх дүүргийн Уурхайчин клубын хаагч П.Ган-Оргил нар шилдгүүдээр шалгарлаа.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%