Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019-04-11

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр боллоо. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ шуурхайн эхэнд Хурлын ажлын албаны ажилтнуудад 2019 онд дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөө танилцуулж, цаг үеийн холбогдолтой зарим үүрэг чиглэл өгөв. 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийж, 4 дүгээр сард Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулах төлөвлөгөөт ажлуудыг танилцууллаа.  

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 4 дүгээр сард дараах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан, ИТХ-ын Хот байгуулалт үйлдвэрлэл, үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо, Төсвийн зарцуулалтын хороо, тус бүр батлагдсан төлөвлөгөөний дагуу ажиллах, Иргэдийн нийтийн хурлын дарга нарын ээлжит сургалт, Хурлын ажлын албаны ажилтан албан хаагчдад Авилгын эсрэг сургалт, “Хүүхдийн зодож шийтгэхгүй өдөр” арга хэмжээ зэрэг ажлуудыг зохион байгуулахаар тус тус төлөвлөсөн байна. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%