Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БАТШИРЭЭТ СУМАНД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ АЖИЛЛАЛАА

2019-04-15


Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ"-ийн үйл, ажиллагааны хүрээнд "ИРГЭДИЙН ОРОЛЦООТ ШИНЭ ХЭНТИЙ" төслийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд 2019 оны 04-р сарын 11-ний өдөр Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан ажлын хэсэг манай суманд ажиллалаа.

            Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Г.Лхагвахатан
Аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Ч.Болормаа
ЗХ-ын анхан шатны ерөнхий шүүгч Н.Балжмаа
ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаа
Эрүүл мэндийн тусламж ЭМГ-ын Х.Мөнхзул эхо, дотор Ө.Оюуншүр
ХХҮГ-ын хэлтсийн дарга Э.Хонгорзул
НДХ-ын тэтгэвэрийн байцаагч Г.Мөнхтуяа
Цагдаагийн газрын газрын дарга цагдаагийн хошууч Б.Баярсайхан
АЧББ-ын гишүүн Ж.Даваасүрэн, Баяновоо сумын "Бунхант" аравтын ахлагч Д.Ариунаа
БСУГ-ын мэргэжилтэн Д.Баатарцогт

Аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Мөнхбаатар нар тус тус ажиллаа. Ажлын хэсэгт орсон агентлаг, байгууллагын ажилтнууд сумын иргэдэд Соёлын төвд 11.00 цагаас 17.00 цаг хүртэл төрийн үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэн зөвлөгөө өгч аравт, хэсгийн ахлагч нарт сургалт зохион байгуулж, үнэмлэхийг гардуулан өгч мөн төрийн байгууллага болон ААНэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан , албан хаагч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, 17.00 цагаас иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонсож,орой 20.00 цагаас үдшийн цэнгүүнийг соёлын төвтэй хамтран зохион байгуулан бүтэн өдрийн турш манай суманд ажиллалаа.


Хэнтий аймгийн Засг даргын орлогч Г.Хэрлэнчулуун


Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр


Аравтын ахлагч Ц.Ганбаатар үнэмлэхээ гардаж авлаа

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%