Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР НИЙТ 90 ЗӨӨВРИЙН БАЙРЫГ ШИЙДВЭРЛЭЖ 135 АЖЛЫН БАЙРЫГ ШИНЭЭР БИЙ БОЛГОСОН

2019-04-16

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийн 13,14 дүгээр хорооны Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр дүүргийн төр захиргааны байгууллагаас баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл өгч,  2019 онд дүүрэгт  хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцов. 
 “Дүүргийн жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шинэ технологи, инноваци нэвтрүүлэх, цаашид өрхийн үйлдвэрлэгчдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг хангах зорилгоор “Чингэлтэйд үйлдвэрлэв”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөрүүдийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлуулан Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжилтийг ханган ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Хөтөлбөрүүдийн хүрээнд жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, шууд худалдан авалтыг дэмжих зорилгоор “Чингэлтэйд үйлдвэрлэв 1, 2, 3” борлуулалтын салбар цэгүүдийг нээж, үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган ажиллуулснаар 280 гаруй үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ тав тухтай, хүн амын төвлөрөл ихтэй бүсэд борлуулах нөхцөл боломж бий болж, 2016-2018 онуудад 1 тэрбум төгрөгийн борлуулалт хийж өрхийн орлогын түвшингээ дээшлүүлсэн үзүүлэлттэй байгаа нь үйлдвэрлэгчдийгээ дэмжсэн томоохон ажлуудын нэг юм.

Жижиг, дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн ажлын бүтээмжийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажил, хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн үйл явцыг өрх гэрээс тусгаарлах боломжийг бүрдүүлэх зорилгоор  “ЗӨӨВРИЙН АЖЛЫН БАЙР” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж нийт 90 зөөврийн байрыг дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэн бариулж, үйлдвэрлэгчдийн оршин суугаа хашаанд нь байрлуулснаар 2018 оны байдлаар үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл 10 гаруй  хувиар нэмэгдэж, нийт 135 ажлын байрыг  шинээр бий болгохын зэрэгцээ 6 аж ахуйн нэгж 1 нөхөрлөл шинээр бий болсон. 2019 онд Явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 








Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%