Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2017-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ДҮГНЭЛТЭЭ ГАРГАВ

2019-04-19

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах заалтын хэрэгжилттэй үзэж танилцсан.

Үүний дагуу өнөөдөр хуралдаж, ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Татварын хэлтэс, Статистикийн хэлтсээс хариуцан хэрэгжүүлж буй зорилт, арга хэмжээнүүдэд хийсэн дүгнэлтээ нэгтэглээ.

Уг дүгнэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр болох Төлөөлөгчдийн зөвлөгөөнд танилцуулах юм.

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%