Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ДҮГНЭЛТЭЭ ГАРГАВ

2019-04-19

Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хорооны хурал өнөөдөр /2019.04.19/ аймгийн ИТХ-ын хороодын өрөөнд хуралдаж төлөөлөгч Т.Тулгаа, А.Бадамнямбуу, Г.Алтантуяа, Д.Батжаргал нар оролцож, 57.1 хувийн ирцтэй хуралдав.

Өнөөдрийн хурлаар аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс өөрийн хорооны чиг үүрэгт холбогдолтой нийт 44 зорилтын 82 заалтаас дутуу гүйцэтгэлтэй, үнэлэх боломжгүй, хугацаа болоогүй зэрэг 16 заалт дээр анхаарч ажилласан тухай тайлангаа хэлэлцэж, санал, зөвлөмж, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлов.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%