Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​НИЙТИЙН ЭРГҮҮЛИЙН ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО

2019-04-17

Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Гудамж байрны нийтийн эргүүлийн мэдээллийн цаг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тус хорооны Иргэний танхимд боллоо. Өнөөдрийн хуралд 8 дугаар хорооны Нийтийн эргүүлүүд оролцож, Иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Наран-Очир, Засаг дарга Л.Баярсайхан, Иргэний танхимын ажилтан Б.Түмэнбаяр нар Нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийв. Мөн үеэр Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа. 


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%