Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ХОРООДЫН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

2019-04-18

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг чадавхжуулах ээлжит сургалтыг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 
Сургалтын арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж, Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг танилцуулсан юм. Мөн үеэр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан үйл ажиллагааны талаар танилцуулж, Имако институтээс Манлайлал, нөлөөллийн хүчин зүйлс, Багийн хамтын ажиллагааны талаар сургалтын шинэ хандлага болон хөгжиж буй тоглоом, оролцооны аргаар баг нэгнээ илүү танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, хамт олны идэвхижүүлэн уур амьсгалыг нэгтгэх зорилгоор сонирхолтой хэлбэрээр сургалтыг зохион байгууллаа. 

Багийн гишүүд мэдлэгтэй, ур чадвартай байлаа ч багийн ажиллагаа, эерэг уур амьсгал үгүй бол бүтээмж гарахгүй. Баг хамт олныг идэвхи оролцоотой бай, хандлагаа өөрчил, хамт олныхоо ур чадвар, давуу талыг танин мэд гэж хэлж шаардлаа гээд хэрэгжихгүй. Яриад байгаа зүйлийг тоглоом, оролцооны аргаар үйлдүүлэн мэдрүүлснээр бодитоор хэрэгжих боломж бүрдэх юм. 












Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%