Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: ймгийн Засаг даргын орлогч Х.Батболд Номгон суманд ажиллаа

2019-04-23

2019 оныг Өмнөговьчууд "Соёлыг дэмжих жил" болгон зарласан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Номгон суманд шинэ соёлын төвийг барьж байгаа бөгөөд гүйцэтгэл 70 хувьтай хийгдэж байна. Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс соёлын төвийн барилгын явцтай танилцаж ажиллах хүн хүчээ нэмэгдүүлж барилгыг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж ашиглалтад оруулахыг анхааруулав.
Мөн  урлаг, спортын заал бүхий 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн  барилгын ажил, явцтай танилцлаа. Уг сургуулийг "Өгөөмөр баян дэнж" ХХК барьж байгаа ба ажил 40 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%