Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​АХЛАХ АНГИЙН ОХИДОД “ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН ЖИРЭМСЛЭЛТ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-04-25

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас 4 дүгээр сарыг Эрүүл мэндийн сар болгосонтой холбогдуулан “Өсвөр насны охидын жирэмслэлт” сэдэвт сургалт үйл ажиллагааг дүүргийн 19 дүгээр хорооны Иргэний танхимын ажилтан, Ундрах-Ирээдүй” ӨЭМТөвтэй хамтран зохион байгууллаа. 
Сургалтыг  ИТХ-ын Төлөөлөгч “Ундрах-Ирээдүй” ӨЭМТөвийн дарга Ж.Алтантуул удирдан явуулж, Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн ахлах ангийн эмэгтэй сурагчид хамрагдав.

Сургалтаар Өсвөр насны охидод бие физиологийн маш олон өөрчлөлтүүд, бодисын солилцооны талаар, нөхөн үржихүйн эрхтнээ хэрхэн эрүүл байлгах, дотуур хувцсаа зөв тохируулж өмсөх, цаашлаад хэдэн насанд бэлгийн харьцаанд орвол зохистой эсэх, халдварт өвчин, хүсээгүй жирэмслэх, үр хөндүүлэх зэрэг нь ямар хор хөнөөлтэйг давхар анхааруулан  эрт бэлгийн харьцаанд орох нь охидын сарын тэмдэг алдагдах, өндгөвчний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үргүйдэх эрсдэлтэйн талаар мэргэжлийн зөвлөгөө зөвлөмжийг өгөв.
Мөн охидын жирэмслэлтийн шалтгаан, үр дагаварын талаар бүлгийн ярилцлага хийн  зурагт хуудасаар санал хүсэлтээ солилцов. 



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%