Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ЗУСЛАНГИЙН БҮСД ЦАГДААГИЙН ХЭСГИЙН БАРИЛГЫГ ШИНЭЭР БАРЬЖ 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

2019-04-24

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Гудамж байрны нийтийн эргүүлүүдтэй Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ уулзаж, дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын календарчилсан төлөвлөгөөг дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр нийтийн эргүүлүүдэд хандаж,  дүүргийнхээ хийж хэрэгжүүлж байгаа энэ бүх бүтээн байгуулалтын ажлууд, мэдээ мэдээллийг айл өрх бүрт хүргэж, хамтарч ажиллахыг онцолж хэлсэн юм. 
Чингэлтэй дүүрэгт 2019 онд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдхад: 
Чингэлтэй дүүргийн Зуслангийн бүс, Жигжидийн уулзвар дахь Цагдаагийн хэсгийн байрны барилгыг 2019 онд шинээр барьж ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна. Тус хэсгийн байрыг шинэчилсэнээр албан хаагчид шаардлагад нийцсэн ажлын байртай болж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хүн амын нягтрал ихтэй болж буй тус бүсэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллах нөхцөл бүрдэх юм. 

Дүүргийн 10 дугаар хороо, 39 дүгээр сургуулийн ард  “Чингэлтэй дүүргийн Спорт цогцолбор”-ыг барьж ашиглалтад оруулснаар дүүргийн 70 гаруй мянган хүүхдийг  усан бассейнд үнэгүй сэлж сургахаас гадна Хокей, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, гимнастик, самбо, жүдо, тэеквондоогоор хичээллэх бүрэн боломжтой болно. 
“Хайрхан хөгжлийн төв”-ийг дүүргийн 7,14,19 дүгээр хороодод тус тус байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд 2018 онд 19-р хороонд барьж ашиглалтад оруулсан.
Мөн Хороо бүр “Жишиг өрхийн эрүүл мэндийн төв”-тэй болох ажлыг жил бүр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2015-2018 онд Явуулын 90 ажлын байр ажиллуулж 200 гаруй иргэнийг ажлын байраар хангасан бол 2019 онд явуулын 20 ажлын байр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

“Соёл, спорт, амралт, аялал жуулчлалын цогцолбор”ыг 2019 оноос үе шаттайгаар барьж ашиглалтад оруулах
17 дугаар сургуулийн зүүн хойд талд буюу Ар согтоотод “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ыг 2019-2020 онд барьж ашиглалтад оруулах, 13,7,16 дугаар хороодын авто замын ажил, “Жишиг гудамж”-ыг үе шаттайгаар хийх,  16 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг, “Гүнтэд байрлах хяналт шалгалтын товчоо” зэрэг ажлууд 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%