Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2019-05-01

      Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 3 дугаар хуралдаан 05 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж 6 асуудал хэлэлцлээ.
      Хуралдаанаар:
-"Дүүргийн 6 дугаар хорооны цогцолбор байрыг шилжүүлэн авах тухай" 
-“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай"
-"Дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1 дүгээр улирлын хэрэгжилтийн тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-"Гадаадад томилолтоор ажиллуулах тухай"
-"Дүүргийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" 
-"Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орж ажиллуулах тухай" асуудлуудыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%