Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМЫН ИТХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2019-05-22

Сумын ИТХурлын Тэргүүлэгчид 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэлээ.

1.Хуралдааны тов зарлах тухай

2.Хонгор сумыг Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонд тодорхойлох шагналын материалыг танилцуулах

3.Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх танилцуулга

5. Сумын 2018 оны статистикийн мэдээллийг танилцуулах

6. Атар 60 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлсон иргэдийн материалыг танилцуулах

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 10-ны 10 цагт хуралдуулж 2019 оны төсвийн тодотгол, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Хонгор сум-Дархан САА үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Хонгор сумыг Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонд тодорхойлов. Мөн 38 иргэнийг төрийн одон медальд тодорхойллоо.

Бусад асуудлаар хэлэлцэн ЗДТГазар болон холбогдох мэргэжилтэнд санал, зөвлөмж өглөө.

 

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%