Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ХАНГАРДИ-2019” СПОРТЫН ТЭМЦЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019-05-28

Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Хангарди-2019" спорт наадам тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн “Хангарди-2019” спорт наадамд 10 багийн 400 гаруй тамирчид 3 өдрийн турш сагс, волейбол, дартс, ширээний теннис, боулинг гэсэн 5 төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг тамирчид багийн нэгдсэн дүнгээр III байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналааар шагнагдаж  ирэх жилийн “Хангарди-2020” спорт наадмыг зохион байгуулахаар боллоо. 
• Эмэгтэй гар бөмбөгийн төрөлд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Ариунтуяа ахлагчтай баг II байр мөнгөн медиаль
• Эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч С.Амарбаясгалан ахлагчтай баг III байрт Хүрэл медиаль
• Эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд ИТХ-ын Төлөөлөгч Ж.Алтантуул ахлагчтай баг Хүрэл медиаль
• Боулингийн төрөлд ИТХ-ын ИООНХХ-ийн дарга Т.Уламбаяр ахлагчтай баг Хүрэл медиаль
• Дартсын төрөлд ИТХ-ын ажилтан Б.Амгалан “Шилдэгч тоглогч”-оор тус тус шалгарлаа.  
Тэмцээнд оролцож амжилт гаргасан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Ажлын албаны баг тамирчдадаа халуун баяр хүргэе.



















Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%