Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН 960 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАРИЛГЫН ШАВЫГ ТАВИЛАА

2019-05-30

Эрдэнэбулган сумын  62 жилийн түүхтэй 2 дугаар сургууль нь ногоон байгууламж, спортын талбай зэргийг бүрэн тохижуулсан   960 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ барилгыг “Гурван тамир ХХК”  2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эхэлж 2020.08.30-нд ашиглалтад оруулахаар ажиллаж эхэллээ. Уг арга хэмжээнд Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, орлогч Б.Болормаа, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, БСУГ-ын дарга Ц.Мөнхбат, ХХҮГ-ын дарга Д.Мөнхбат, Тэргүүлэгч Ж.Нэргүй, ЭБ сумын Засаг дарга Ж.Гурвантамир, ИТХ-ын дарга Ш.Энхжаргал нар оролцлоо. Аймгийн удирдлагуудын зүгээс БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарт хандаж тус сургуулийг дотуур байртай болгох тухай саналыг уламжилсан байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%