Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын 16-р хуралдаан хуралдлаа

2019-05-31

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 16-р хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хэлэлцэх асуудлын 6-д тусгагдсан уул уурхайн ААНэгжүүдийн тайлан сонсох тухай хэлэлцээд тухайн ААНэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах ажлыг зохион байгууллаа.

Хэлэлцэх асуудал:

  1.   2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
  2.  2018 оны үлдэгдэл орлогоор 2019 оны төсвийг нэмэгдүүлэн батлах тухай
  3. 2020 оны ОНХСангийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл арга хэмжээний нэгдсэн жагсаалттай танилцах тухай
  4. 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг сонсох, өөрчлөлт оруулах тухай  
  5. Онон голын татмыг ОНТХамгаалалтад авах тухай
  6.  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдийн үйл ажиллагааны тайлан сонсох тухай
  7.  Бусад
     

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%