Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Иргэдээ сонсоё “ уулзалт Малчин багт болов

2014-12-02

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Дархан сумын Иргэний танхим хамтран “Иргэдээ сонсоё” уулзалтыг баг тус бүрт зохион байгуулж байна. Малчин багийн хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа, Малчин багийн Засаг дарга Н.Юра, Багийн ИНХ-ын дарга Пагважав нар оролцож, иргэдээ сонслоо.

       “Иргэдээ сонсоё” уулзалт хэлэлцүүлэгт 52 иргэн оролцож, тус багт тулгамдаж байгаа асуудлыг ярив. Малчин баг байгуулагдаад 3 гаруй жил болж байна. Гэтэл өөрийн гэсэн газар нутаг алга. Орхон сумын нутаг дэвсгэр болох Хөтөл хороололд зарим өрх айл гэрэл цахилгаангүй байгаад бухимдалтай хандаж байлаа. Түүнчлэн хаягжилт, Худаг ус, Нийтийн тээвэр, Малын бэлчээр, хог шатааж иргэд хоолой ам гашуу оргисон орчинд амьдарч эрх нь зөрчигдөж байгааг хөндөн ярив.

Мэдээг бэлтгэсэн:


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%