Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНД ҮЙЛДВЭРЛЭВ-2019” ҮЗЭСГЭЛЭН, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-06-17

Чингэлтэй дүүргээс 2019 оныг “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хорооны Засаг даргын Ажлын алба, Иргэний танхимаас санаачлан дүүргийн Соёлын төвтэй хамтран хорооны хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах замаар тэднийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, нийгмийн халамжийн тухай хуулийг сурталчилах зорилгоор  “ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР_ХОРООНД ҮЙЛДВЭРЛЭВ 2019” үзэсгэлэн, өдөрлөгийг зургаадугаар сарын 13-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Соёлын төвд зохион байгууллаа. 
Өдөрлөгийн арга хэмжээг хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг нээж, Засаг даргын Ажлын алба, Иргэний танхимаас санаачлан хэрэгжүүлж буй "Номын сайн нөхөр" аяныг зургаадугаар сарын 13-ны өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд үргэлжлэх талаар танилцуулсан юм. 

Тус үзэсгэлэн, өдөрлөгөөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны хувиараа хөдөлмөр эрхлэгч 30 гаруй иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн сурталчилж, Хөдөлмөр эрхлэлтийн болон нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж болон төсөл, хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар хөдөлмөр, халамжийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа, ажил хайгч иргэдэд ажлын байранд зуучлах талаар мэдээлэл өгөв. 
Мөн үеэр Үзэсгэлэн, өдөрлөгт оролцож буй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд бараа бүтээгдэхүүнээ сурталчилан ажилласан бөгөөд Бизнес Инкубатор төвийн мэргэжилтэн Зөөврийн ажлын байрны талаар н.Оюунням, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн үе шат-2”-ын талаар Бизнес хөгжүүлэлтийг дэмжих хөтөлбөрийн мэргэжилтэн Ж.Золзаяа иргэдэд мэдээлэл өглөө. 
Үзэсгэлэн өдөрлөгт идэвхтэй оролцсон хувиараа хөдөлмөр эрхлэгч 30 гаруй иргэдэд хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг талархал гардууллаа.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 10 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ











Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%