Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“БАГУУДЫН УРЛАГ, СПОРТЫН НААДАМ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-06-18


Жил бүр зохион байгуулдаг “Багуудын урлаг, спортын наадам” 2019 оны 06-р сарын 13,14-ний өдрүүдэд Норовлин багт амжилттай болж өнгөрлөө.Энэхүү наадамд 4 багийн 200 гаруй ардын авьяастнууд, тамирчид 2 өдрийн турш урлагийн 7, спортын 8 төрлүүдээр авьяас билэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тус тэмцээн анх 1998 онд хөдөлмөр, спортын наадам нэртэйгээр эхлэн зохион байгуулагдаж байгаад тодорхой хугацаанд завсарлан 2006 оноос дахин сэргэж жил бүр зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ жил энэхүү наадмын үеэр сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ЗДТГ-ын авто зогсоолыг зүлэгжүүлэх ажлыг баг тамирчид хийж гүйцэтгэсэн байна.

Энэхүү тэмцээний бас нэг онцлог нь үндэсний бөхийн барилдаанд баг тус бүрээс 4 бөх нийтдээ 16 бөх тойргоор барилдаж амжилттай сайн барилдаж түрүүлсэн бөхөд сумын начин цол олгодог уламжлалтай. Энэ удаа хурх багийн залуу бөх Н.Отгонбилэг 15 даван түрүүлж сумын начин цолны болзол хангасан байна.

Шилдгийн шилдэг багаар В.Чулуун ахлагчтай БАРХ багийн хамт олон 85 оноогоор тэргүүн байранд шалгаран шилжин явах цом, өргөмжлөл, 1,000,000 төгрөгөөр шагнагдлаа


шинээр сумын начин цол хүртсэн Хурх багийн залуу бөх Н.Отгонбилэг


шилдэг баг Барх баг шилжин явах цом гардан авлаа


нээлтийн арга хэмжээ Норовлин багийн хамт олон


зүлнгжүүлэх ажлыг хийх үеэр

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%