Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ХАЛАМЖ БА ИРГЭН” СУРГАЛТЫГ 13 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-06-20

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зарласан Халамжийн тухай хуулийг сурталчлан таниулах сарын хүрээнд дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан, хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар санаачлан “Халамж ба иргэн" сэдэвт сургалтыг ДЗМОУБ,  “АFA” академийн багш Ш.Амартүвшин нартай хамтран  зургаадугаар сарын 19-ны өдөр хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтаар Халамжийн тухай хуулийн хүрээнд Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн Б.Батчимэг нийгмийн халамжийн тухай хууль, дүрэм журам, цаг үеийн холбогдолтой шинэ мэдээ мэдээллийг хүргэж иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 
Тус сургалтын хүрээнд өрхийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх мэдлэг олгох сургалтыг  ДЗМОУБ-аас санхүүжүүлэн “АFA” академийн гүйцэтгэх захирал, лектор Ш.Амартүвшин "Өрхийн санхүү ба Хуримтлал" сэдвээр өрхийн амьжиргааг хэрхэн сайжруулах мөнгөний зарцуулалт өрхийн төсвөө хянах, хуримтлалыг хэрхэн бий болгох сэдвээр 2 цагийн сургалтыг явууллаа. Энэхүү сургалтаар шинэлэг бөгөөд үр дүнтэй мэдлэг мэдээлэл олгосонд иргэд талархал илэрхийлж байлаа. 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%