Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛЛОО

2019-06-21

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 10 цагт хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1.    Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай

2.    Мэргэжлийн хяналтын газрын хөрөнгийг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх тухай.

3.    Булган сумын Засаг даргын Тамгын газрын Robex загварын  72-03 УБ улсын дугаартай экскаваторыг данснаас хасч худалдах тухай.

4.    Хайрхан сумын Эрүүл мэндийн төвийн УАЗ-31512 загварын 72-38 АРХ улсын дугаартай автомашиныг данснаас хасч худалдах тухай.

5.    Боловсрол, соёл, урлагийн газрын Toyota landcriuzer-80  загварын 54-10 АРА улсын дугаартай автомашиныг данснаас хасч худалдах тухай.

6.    Архангайн төв номын сангийн УАЗ-220692-0330 загварын авто машиныг данснаас хасч актлах тухай.

7.    “Архангайд үйлдвэрлэв” ОНӨҮГ-ын  түрээсийн төлбөрийг тогтоох тухай.

 Монгол Улсын цол хүртээх, одон медалиар нийт 176 иргэнийг шагнуулахаар шийдвэрлэлээ. Мөн “Архангайд үйлдвэрлэв” ОНӨҮГ-ын   талбайн түрээсийн төлбөрийг 12000-15000 төгрөгөөр тогтоолоо

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%