Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУВАРГА ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТАХИЛГА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

2019-06-21

Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 16, 17-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Уг ёслолыг Цэнхэр сумын Цэнхэр багийн Тахидаг дэл хэмээх газар зохион байгуулсан ба ёслолд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн илгээлтийг ард иргэдэд уншиж танилцуулан тэнгэрийн сумыг харваж, бор морь сэтэрлэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, МУ-ын Ерѳнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ зэрэг олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.

Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын наадмын үндэсний бѳхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 64 бѳх барилдсанаас Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж, Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.

Наадмын үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ түрүүлж, Эрдэнгэбулган сумын уугуул, залуу харваач Д.Мягмарсүрэн, Эрдэнэбулган сумын харьяат, спортын дэд мастер, аймгийн мэргэн Б.Түвшинбаяр, Эрдэнэбулган сумын харьяат, спортын дэд мастер Г.Амартүвшин, Эрдэнэбулган сумын залуу харваач  Г.Одсүрэн нар дараагийн байруудад орлоо. Харин эмэгтэй харваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, МУ-ын гарамгай харваач Б.Аззаяа түрүүлж, Эрдэнэбулган сумын харьяат залуу харваач Э.Цэцэгдэмбэрэл, Эрдэнэбулган сумын залуу харваач Б.Хөхөөжаргал, Эрдэнэбулган сумын харьяат, спортын дэд мастер, аймгийн мэргэн Э.Цэрэндолгор, залуу харваач З.Соёлоо нар дараагийн байруудад орсон байна.

Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгат зориулсан наадмаар азарга, их насны морьдын уралдаан болсон. Хурдан азарганы уралдаанд 25 азарга мордсоноос Батцэнгэл сумын уяач н.Цогтгэрэлийн зээр түрүүлж, Цэнхэр сумын уяач н.Алтанбаганын хүрэн аман хүзүүнд хурдаллаа.

Хурдан их насны морьдын уралдаанд 35 морь уралдсанаас Цэнхэр сумын уяач н.Баасангийн хээр түрүүлж, Цэнхэр сумын уяач н.Төмөрхуягийн хул аман хүзүүнд орсон байна



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%