Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

МУЗН-ИЙН ОЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР” ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТНЭЭ АЛДАРШУУЛЪЯ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2019-06-21

МУЗН-ийн 80 жилийн ойг угтан донорын дэлхийн өдрийг "Энэрэнгүй үйлстнээ алдаршуулъя" арга хэмжээнд  аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Ш.Энхжаргал,  УЗХ-ны дарга С.Буянжаргал нар  оролцлоо. МУЗН-ийн Архангай дахь салбараас салбарын 80 жилийн ойн медалиар 43, "Шилдэг залуу" алтан медалиар 6, "Энэрэл" алтан медалиар 6, "Нигүүлсэл" алтан медалиар 10, "Нигүүлсэл" мөнгөн медалиар 11, "Нигүүлсэл үйлст манлай малчин" тэмдгээр 4 малчныг тус тус шагнаж урамшууллаа. Энэ үеэр 5 донор "Хүндэт донор" боллоо. Мөн "Донор хамт олон"-оор Өндөр-Улаан сумын ЭМТ, О.Мавгандорж гэр бүлийн хамт, О.Сайхан, О.Эрдэнэбат нар "Донор гэр бүл" болсон юм. Доноруудаас "Сувд" сувилалд 100 хувийн хөнгөлөлттэй амрах эрхийн бичгээр нэг донорыг шагналаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%