Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хууль эрх зүйн сургалт боллоо

2019-06-24

      Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид 2019 оныг Иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих жил болгон ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд дүүргийн 20 хорооны иргэдэд иргэний хууль тогтоомж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад шаардлагатай хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хууль, эрх зүйн сургалт зохион байгууллаа.
       Сургалтыг Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Д.Энхзул удирдсан бөгөөд Иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих жилийн хүрээнд
-Иргэний эрх зүй
-Гэрээний эрх зүй
-Бизнесийн эрх зүй сэдвүүдээр иргэдэд чиглэсэн сургалт 2 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа юм

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%