Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨМ.НОМГОН СУМ: Хуралдааны тов зарлалаа

2019-07-09

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2019.07.08-ний өдөр 71,42 хувийн ирцтэй хуралдаж сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдааныг 2019.07.24-ний өдрийн 09:00 цагт Иргэний танхимд эхлүүлж, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн явц, 2019 оны үндсэн чиглэлийн хагас жилийн хэрэгжилт, сум хөгжүүлэх сангийн хяналт, сонгон шалгаруулах зөвлөлийг шинэчлэн байгуулах, зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах, орон нутгийн өич хөрөнгөнд хийсэн хяналтын дүнгийн тухай, газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох, Засаг даргыг томилуулах зэрэг асуудлыг хэлэлцүүлхээр шийдвэрлэлээ. 
Мөн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Соёлыг дэмжих жил, Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнгийн тухай зэрэг 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%