Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН БҮС НУТГУУДЫН ЗАСАГ ЗАХИРГААДЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ, 24 ДЭХ УДААГИЙН “САММИТ-2019” БОЛНО

2019-07-25

Монгол улсын Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори мужуудын хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, 24 дэх удаагийн “Саммит-2019”-ыг Төв аймаг эх орондоо хүлээн авч бүс нутгуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөжин хөгжих шинэ боломжуудыг бий болгох зорилгоор “Зүүн Хойд Азийн орнуудын бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь” сэдвийн дор энэ сарын 29-нд зохион байгуулна. Бүс нутгууд 1995 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн ба дээд хэмжээний уулзалт “Саммит” жил бүр зохион байгуулагддаг бөгөөд үндсэн хуралдаанаас гадна Эдийн засгийн зөвлөл, Байгаль орчин хамгаалах зөвлөл, Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбар хуралдаанууд мөн 5 мужийн зураачдын үзэсгэлэн гардгаараа онцлогтой.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%