Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОНИНЫ НАЙР ЭВЕНТ БОЛЛОО

2019-08-02

Аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор БОАЖГ-аас “Хонины найр” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус арга хэмжээг Алтанбулаг суманд Баянсонгинот малчны бүлэг, Хустай БЦГ-тай хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээнд гадаад, дотоодын нийт 85 жуулчид, аялагч, оролцсон байна. Арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, уламжлалт аргаар эсгий хийх, цайны баяр, цагаан идээ, хөхүүртэй айраг, монгол аж ахуй ёс заншлыг дэлгэн харуулжээ. Алтанбулаг сумын Баянсонгинот малчны бүлгийн 1 айл өрх жилд дунджаар 300-400 жуулчин хүлээн авч байгаа бөгөөд аймгийн хэмжээнд 13 сумын 102 айл өрх НИТАЖ үйл ажиллагаа эрхэлж байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%