Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН АРСЛАН ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ БОЛЛОО

2019-08-09

2019 оны 6-р сарын 6

Ардын хувьсгалын 98 жил, Хэнтий аймаг байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Батширээт сумын харьяат аймгийн заан Ганцогтын Бадрах маань уран мэхийг уралдуулан барилдаж 8 даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэж нутгийн уул ус, зон олон биднийгээ баярлуулж бахдуулсан билээ.

Энэ  өдөр нутгийн зон олон  Г.Бадрах арслангийн “Арслан” цол хүртсэн баяр бахдалыг хуваалцахаар “Батширээтийн хөгжлийн сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, аймгийн арслан Г.Бадрахын аав Г.Ганцогт түүний гэр бүл, төрөл төрөгсөд, “Ноён ширээт” бөхийн холбоо, сумын ИТХ, ЗДТГазар, багуудын засаг дарга нар, нутгийн иргэдийн дэмжлэг туслалцаатайгаар мялаалга өргөх наадмыг амжилттай зохион байгууллаа.

Тус наадмаар соёолон, даага насны 32 шандаст хүлгүүд уралдан, хүчит 32 бөх уран мэхийг уралдуулан барилдаж, газар газраас цугларсан эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьсон өргөн дэлгэр наадам боллоо. Мөн уг наадмын үеэр оюуны спорт болох “Шатар”-ын тэмцээн, 9-11, 12-13, 14-16 насны хүүхдүүдийн дунд хүчит бөхийн барилдаан болж өнгөрлөө.





Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%