Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЖИЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

2019-08-20

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар 8 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт  ажиллав. Дээрх хүмүүсийг тус аймагт ажиллахад аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр оролцон  Хүнс Хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газруудын ажил байдалтай танилцан цаашид анхаарч ажиллах талаар зөвлөгөө өглөө.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Газар тариалан, Жижиг дунд үйлдвэр, Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, болон Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, малын тоонд биш, чанарт анхаарч, хавар, намрын хугацаанд зайлшгүй хийгдэх мал эмнэлэг, малын үржлийн ажил, үйлчилгээг бодлогын түвшинд дэмжиж, үйлчилгээний цар хүрээг өргөтгөх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд  анхаарч ажиллаж байгаагаа онцлон ярив. Мөн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Архангайд үйлдвэрлэв” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох албаныхантай санал солилцов.










АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%