Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хуралдаан хуралдлаа

2019-06-18

   Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын жагсаалт батлах тухай, Шагналд тодорхойлох тухай, Сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
        Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтлоо. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%