Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Иргэдийн бүлгийн ахлагч нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2019-09-02

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын Нутгийн Удирдлагын нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох, иргэдийн оролцоог хангах чиглэлээр шинэлэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд дүүргийн 1-ээс 20 дугаар хороонд бүртгэлтэй Иргэдийн бүлгийн ахлагч нарт зориулсан Манлайллын сэдэвчилсэн сургалтыг Монголын Нутгийн Удирдлагын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэл удирдан 2019 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа.

Сургалтыг арга хэмжээг нээж Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, Монгол Улсын төлөөллийн байгууллагыг чадавхжуулах нь төслийн зохицуулагч Г.Золжаргал нар хэрэгжүүлж буй дээрх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж цаашид иргэдийн бүлгүүдээ идэвхжүүлж хийж хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүслээ.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%