Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль,Нарлаг цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2019-09-02

Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчид, "Нарлаг" цэцэрлэгийн хамт олон хичээлийн шинэ жилийн баяраа хийж нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцлоо. 2019-2020 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 6100 орчим хүүхэд багачууд, Ерөнхий боловсролын сургуульд 15.700 сурагч, Нэгдүгээр ангид 1600 орчим хүүхэд элсэн суралцана.
2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБСургуульд 540 сурагч суралцах бөгөөд энэ жил нэгдүгээр ангид 60 сурагч элсэн орсон байна. Эрдэнэ сумын Нарлаг цэцэрлэгт 2019-2020 оны хичээлийн жилд 4 бүлэгт нийт 115 хүүхэд багачууд суралцах юм. Хичээлийн шинэ байр ашиглалтад орж бяцхан шавь нараа хүлээн авсан бөгөөд цэцэрлэгийн 6 бүлэгт 150 хүүхэд багачуудыг хамруулах боломж бүрдэх юм байна. 2019-2020 оны хичээлийн шинэ жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 6130 хүүхэд суралцана. 

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%