Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ӨГӨӨМӨР ХОЁРДУГААР БАГТ 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР БАРИГДАЖ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН БОЛЖЭЭ

2019-09-10

Жаргалант сумын өгөөмөр хоёрдугаар баг нь 2000 гаруй хүн амтай. Нийт хүн амын 15 хувийг 2-5 насны хүүхэд эзэлдэг. Тус багийн цэцэрлэг анх 2006 онд 50 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдаж байсан бол одоогийн байдлаар 100 хүүхдийг хүлээн авч байгаа юм. Цэцэрлэгийн насны хүүхдийн тоо ихэссэн тул нэмж хоёр гэр цэцэрлэг байгуулж нийт 4 бүлэгт хуваан сургалт, хөгжлийн үйл ажиллагаагаа явуулдаг аж. Харин өнгөрсөн 2018 онд Жаргалант сумын Өгөөмөр хоёрдугаар багт улсын төсвийн 784 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд ашиглалтад ороход бэлэн болжээ. Цэцэрлэгийн шинэ барилга нь 4 бүлэгтэй, биеийн тамир, урлаг заал зэргээс бүрдэж байгаа юм.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%