Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ТӨВ ЧАНДМАНЬ” ДЭХГАЗАР 2019 ОНЫ “НИЙТИЙН АЖ АХУЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-ААР ШАЛГАРЧЭЭ

2019-09-11

Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойн хүрээнд “Монголын барилгачдын өдөр” ёслолын арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Тус арга хэмжээний үеэр барилгын салбарын 2019 оны шилдэг 10 аж ахуйн нэгжийг шалгаруулж, шалгарсан байгууллагын тугийг “Барилгачдын талбай”-д залах ёслолын ажиллагаа болсон байна. Монгол улсын Орон сууцны Нийтийн аж ахуйн салбарын 2019 оны шилдэг байгууллагаар Төв аймгийн “Төв чандмань” ДЭХГазар шалгарч байгууллагын тугаа Барилгачдын талбайд мандуулсан байна. Мөн энэ үеэр Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 60
56 / 93%
4 / 7%