Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТӨВ АЙМГИЙН УРГАЦ ХУРААЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

2019-09-16

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сумдад ажилалаа. Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Цээл сумын “Шинэ залуучууд” ХХК-ийн үр тариа, улаан буудайн талбайд очиж ургац хураалттай танилцсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдсэн юм.


Энэ жил Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд манай аймаг үр тариа 69702 га, улаан буудай 63942 га, төмс 7825 га, хүнсний ногоо 1163.5 га, малын тэжээл 9800 га талбайд тус тус тариалалт хийсэн юм. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас урьдчилсан байдлаар ургацын баланс тогтоосон бөгөөд үр тариа, улаан буудай нэгжээс 12.6 центр, төмс нэгжээс 128.8 центр, хүнсний ногоо 102.5 центр, малын тэжээл 26 центр авахаар дүн гарсан байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%