Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨВ АЙМАГ, БНСУ-ЫН СӨҮЛ ХОТЫН ИХ СУРГУУЛЬ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2019-09-20

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын санаачилга дэмжлэгтэйгээр аймгийн Засаг дарга Ж.Батжаргал гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүл хотын их сургуультай танилцаж, тус сургуулийн салбар сургуулийг Төв аймагт байгуулах нэгдсэн санал шийдэлд хүрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр энэхүү ажил дахин нэг шатаар ахиж БНСУ-ын Сөүл хотын Их сургуулийн Ерөнхийлөгч Со Сүн Так тэргүүтэй төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзан Төв аймаг, БНСУ-ын Сөүл хотын их сургууль хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.
101 жилийн түүхтэй Сөүлийн Их сургуулийн салбар сургуулийг Төв аймагт байгуулах төсөл 2019-2023 оны хооронд хэрэгжихээр урьдчилсан төлөвлөгөөнд тусгагдсан. Салбар сургуулийн сургалтын хөтөлбөрийг хот төлөвлөлт, мэдээлэл, харилцаа холбооны технологи, гадаад хэл гэсэн үндсэн гурван чиглэлээр явуулах тухай БНСУ-ын талаас илэрхийлсэн бол Төв аймгийн хувьд эдийн засгийн голлох салбар болох Хөдөө аж ахуйн чиглэлийн нарийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх анги байгуулах талаар нэмэлт заалт оруулах тухайгаа илэрхийлсэн юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%