Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон" аяны явцтай танилцав

2014-12-05

Аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс “ Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон “ 2 сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулсан. Аяны явц сумдуудад хэрхэн өрнөж байгаа талаар зөвлөлийн гишүүд газар дээр нь үзэж танилцсан байна. 2014оны 12 дугаар сарын 04-ны өдөр Дархан суманд ажиллав. Дархан сумын хэмжээнд аяны удирдамж төлөвлөгөөнд заагдсан ажлыг тодорхой графикийн дагуу хийж гүйцэтгэсэн талаар Дархан сумын дотоод асуудал харицсан мэргэжилтэн Д.Тулга танилцуулав. Баг тус бүр нутаг дэвсгэрт архидан согтуурахтай тэмцэх ажлыг зохион байгуулж, сургалт зөвлөгөөн хийсэн байна. Аяны эхний шат 2014.12.08 ны өдөр дуусаж дүн гаргах юм. Түүнчлэн хоёр сарын аяны хүрээнд идэвхи санаачлагатай ажилласан ЕБС, Их дээд сургууль, Аж ахуй нэгж байгууллага, багийг шалгаруулж шагнан урамшуулах ажээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%