Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2019-09-30

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 7 дугаар хуралдаан 09 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж 8 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-“Төрийн цол, одон, медалиар шагнуулах хүмүүсийг дэмжиж уламжлах тухай” ЗДТГ-ын Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж
-"Дүүргийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны тухай"
- "Нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлах тухай"
-"Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсэг байгуулах тухай"
"Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн иргэд, олон нийттэй уулзах уулзалтын хуваарь хувиар батлах тухай"
"Дүүргийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах"
"Гадаадад томилолтоор ажиллуулах тухай" ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал
"Төрийн захиргааны албан тушаалын зэрэглэл нэмэгдүүлэх тухай" асуудлуудыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн Ажлын албаны Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Эрдэнэхуяг нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%