Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​"ИРГЭН ТӨВТЭЙ -ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" АЯНЫ ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2019-10-01

Чингэлтэй дүүргийн Наймдугаар хороонд хэрэгжсэн "Иргэн төвтэй -Төрийн үйлчилгээ" аяны хаалтын арга хэмжээ аравдугаар сарын 1-ны өдөр тус хорооны  Иргэний танхимд зохион байгуулагдлаа. 
Аяны хаалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, хэлтэс албадын дарга нар оролцон аяны хүрээнд иргэдийн санал, хүсэлтийн дагуу хэрэгжүүлсэн ажлын талаар иргэдэд танилцуулсан юм. Энэ хугацаанд тус хорооны иргэдийн 14 санал, хүсэлтийг хүлээн авч 7 санал, хүсэлтийг шийдвэрлэн, 1 хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж 4 санал, хүсэлтийг судалгаандаа авсан бөгөөд үлдсэн нэг хүсэлтийг холбогдох албанд өгч судлах шаардлагатай гэж үзэн ажилласан байна.   

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНЫ ИРГЭНИЙ ТАНХИМ



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%