Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2019-10-07


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан 2019 оны 09 сарын 18-ны өдрийн 10 цагт хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Аймгийн ЕБС-ийн сурагчдын сурлагын чанарыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, цаашид авах арга хэмжээний тухай
2. 2018, 2019 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймагт хийгдсэн, хэрэгжиж байгаа ажлуудын явц, үр дүнгийн тухай
3. Шагналын тухай
4. 2019 онд хувьчлах, үл хөдлөх хөрөнгийг худалдах үнийг тогтоох тухай
5. Авто машины үнийг шинэчлэн тогтоох тухай
6. “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн барилгыг “Архангайд үйлдвэрлэв” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт шилжүүлэх тухай
7. Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах, эсэх тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%