Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“ОХИДОО ХАМГААЛЪЯ”...

2019-10-11

НҮБ-аас 2012 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ийг “ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР” болгон зарласан билээ. Дэлхийн өнцөг булан бүрт аль ч улс орны хувьд сэтгэл эмзэглүүлэм асуудал болох, хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь охид эмэгтэйчүүд байдаг бөгөөд, тэдний төлөө энэ өдрийг тунхаглан зарлаж, дэлхий нийтдээ охидын эрхийг  сануулдаг байна. 
Энэ хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүрэг дэх Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Болормаагийн санаачилгаар, төрийн болон төрийн бус байгууллагууд, холбоодууд, аж ахуй нэгжүүд, эцэг эхчүүд мөн иргэдийг хамарсан “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” аян зарлагдлаа. 
Охид гэдэг, удам төрүүлж угсаа залгасан ЭХ хүмүүн болдог учир, хүн бүр цэцэг шиг тэднийгээ хайраараа услаасай, цэвэрхэн сэтгэлд нь гунигийн сүүдэр бүү унагаасай...

ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ “ХАМТДАА ХАМГААЛЪЯ” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ...









Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%